
БИ ЭНД СИ ФҮҮД ЧЕЙН ХХК
Манай байгууллага нь тээвэр зуучлал, гадаад дотоод худалдаа, хүнсний худалдаа, түргэн хоолны сүлжээ гэсэн чиглэлүүдээр бие даасан, тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Бид олон жилийн туршлага, мэргэжлийн баг, найдвартай түншлэлийн үндсэн дээр хэрэглэгч, харилцагчдадаа чанартай, шуурхай, үнэ цэнтэй үйлчилгээ хүргэхийг зорин ажилладаг.
Манай компани 2017 оноос хойш Монгол Улсын хилийн боомт болох Замын-Үүдэд өөрийн төлөөлөгчийн газартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Боомтод ирсэн чингэлгүүдийн бичиг баримтын бүрдүүлэлтийг шуурхай хийж, гаалийн бүрдүүлэлтийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэн, Улаанбаатар хот дахь гэрээт талбай хүртэл өөрийн тээврийн хэрэгслээр аюулгүй, найдвартай тээвэрлэж хүлээлгэн өгдөг.
Манай байгууллага сард дунджаар 40 гаруй чингэлэг тээвэрлэж, харилцагчдынхаа цаг хугацаа, зардлыг хэмнэхэд бодитой хувь нэмэр оруулж байна.
Бид 2019 оноос худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа өргөтгөж, БНСУ-ын “DSE” компанийн Hippo брэндийн LED гэрэл-ийн Монгол дахь албан ёсны борлуулагч болж, дотоодын зах зээлд амжилттай нийлүүлж эхэлсэн. “DSE” компани нь Солонгосын LED гэрлийн салбартаа тэргүүлэгч үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн 20 гаруй оронд бүтээгдэхүүнээ экспортолдог, чанараараа танигдсан брэнд юм.
Мөн 2024 оноос эхлэн ашигтай бактери, уураг, кальци, эслэгээр баяжуулсан БНСУ-ын иогурт, цэвэр жимсний ундаа зэрэг олон төрлийн хүнсний бүтээгдэхүүний албан ёсны дистрибьютерээр хамтран ажиллаж, Монгол Улсын зах зээлд нийлүүлж байна.
Манай группийн харьяа “Амар Гранд” ХХК нь 2022 оноос Mr. Ramen брэндийг Монгол Улсад франчайз эрхээр нэвтрүүлж, хамгийн анхны өөртөө үйлчилдэг гоймонгийн сүлжээ-г амжилттай хөгжүүлж байна. Одоогоор Улаанбаатар хотод 5, орон нутагт 2, нийт 7 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд чанарын баталгаатай бүтээгдэхүүн, орчин үеийн self-service шийдлээрээ хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн брэнд болоод байна.
Эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, хэрэглэгчдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хамгийн чанартай бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг, итгэл даасан байгууллага байна.
Тасралтгүй суралцаж, өсөн дэвжих сэтгэлгээтэй чадварлаг залуу хамт олноороо дамжуулан хариуцлагатай, тогтвортой, урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэнэ.
Худалдаа, үйлчилгээний зах зээлд тэргүүлэгч, хэрэглэгчдийнхээ төлөө ажилладаг байгууллага байх.
“Бид таны цагийг хэмнэхэд анхаарлаа хандуулна.
Энэ бол бидний танд өгөх амлалт.”